Шуудан илгээх заавар

2022-10-24


Элчин сайдын яамны хаяг 

Ambassade de Mongolie 5, avenue Robert-Schuman, 92100 Boulogne-Billancourt, France

Иргэн Та ЭСЯ-ны консулын үйлчилгээ авахаар хандаж ШУУДАН явуулахаас өмнө дараах асуултын дагуу шуудан бүрэн эсэхийг заавал шалгаж байна уу.

- Та ямар хүсэлтэй байгаагаа өргөдөл, хүсэлтээр тодорхой бичсэн эсэх /зарим иргэд ямар хүсэлтэй байгаагаа бичээгүйн улмаас хүсэлт хэрэгжих боломжгүй болдог/
- Та буцах дугтуйг /төлбөр бүрэн төлсөн, хаягаа оруулсан байна/ шуудандаа хавсаргасан эсэх
- Төлбөрийн баримтаа хавсаргасан /чек, банкны шилжүүлэг/ эсэх
- Нотариатын баталгаа үйлдэж Монгол Улсад иргэнд илгээх гэж буй бол хүлээн авагчийн эцгийн болон өөрийн нэр, утасны дугаарыг захидалдаа дурдсан эсэх
- Баримт бичгийн орчуулга хийлгэхээр төлөвлөсөн бол эх хувийг хийсэн эсэх /төрсний гэрчилгээ г.м/
- Хүсэлт, өргөдөлдөө өөрийн нэр, регистерийн дугаар, холбогдох утас, цахим шуудангийн хаягаа тусгасан эсэх

Иргэн та дээрхийг бүрэн илгээсэн нөхцөлд таны хүсэлт саадгүй хэрэгжих, хугацааны хувьд нэн түргэн гүйцэтгэгдэх боломжтой бөгөөд иргэн захидлаар эгүүлэн авах БУЦАХ ДУГТУЙ бэлтгэхдээ төлбөрийг бүрэн төлсөн байх, хаягаа хянамгай бичсэн байх, захидлын дагах кодыг /numero du suivi/ өөртөө тэмдэглэн авч үлдсэн байхыг зөвлөж байна. Буцах дугтуй ирүүлээгүй нөхцөлд ЭСЯ үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно.