Гадаад паспорт захиалах
2026-07-02
🛂 Е серийн үндэсний энгийн гадаад паспорт шинээр захиалах
🇲🇳 Франц, Испани, Португал, Монако, Андорра Улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн дараах тохиолдолд Е серийн үндэсний энгийн гадаад паспорт шинээр захиалах боломжтой.
📌 Дараах тохиолдолд шинээр захиална.
-
❌ Гадаад паспортаа хаяж үрэгдүүлсэн
-
📄 Паспортын хуудас дууссан
-
⏳ Паспортын хүчинтэй хугацаа дууссан
-
🔧 Паспорт гэмтсэн
-
👤 Иргэний мэдээлэл өөрчлөгдсөн
-
📸 Гадаад төрх мэдэгдэхүйц өөрчлөгдсөн
⏱️ Паспортын материалыг хүлээн авснаас хойш ойролцоогоор 60 хоногийн дотор шинэ паспорт олгогдоно.
📮 Шуудангаар илгээх болон буцаан хүргэх хугацаа нэмэлтээр тооцогдохыг анхаарна уу.
📄 Насанд хүрэгчдийн бүрдүүлэх материал
1️⃣ Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг
2️⃣ Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан өргөдөл
3️⃣ Иргэний баримт бичиг
-
Хугацаа нь дуусаагүй иргэний цахим үнэмлэх
-
Хуучин гадаад паспортын нүүр хэсгийн хуулбар
4️⃣ Паспорт үрэгдүүлсэн бол
🚓 Цагдаагийн байгууллагын албан ёсны тодорхойлолт
5️⃣ Үйлчилгээний хураамж хураамжийн дэлгэрэнгүй
💳 Үйлчилгээний хураамж төлсөн баримт
6️⃣ Цээж зураг
📷 Цээж зургийг өөрөө дараах цахим системээр илгээнэ.
👶 6 хүртэлх насны хүүхдийн паспорт
Бүрдүүлэх материал:
-
📄 Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг
-
📝 Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан өргөдөл
-
👶 Төрсний гэрчилгээний хуулбар
-
🪪 Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар
-
📘 Хуучин паспортын нүүр хэсгийн хуулбар (байгаа бол)
-
🚓 Паспорт үрэгдүүлсэн бол цагдаагийн тодорхойлолт
-
💳 Үйлчилгээний хураамж төлсөн баримт ураамжийн дэлгэрэнгүй
-
📷 Цээж зургийг http://photo.burtgel.gov.mn сайтаар илгээнэ. зааврын дагуу
📮 Шуудангаар захиалах бол
Шуудангаар материал илгээхдээ:
✅ Дээрх бүх материалыг бүрэн хавсаргана.
✅ Урьдчилан төлбөр нь төлөгдсөн буцах дугтуй хавсаргана.
Буцах дугтуй нь:
-
📬 Баталгаат (suivi дугаартай)
-
📍 Өөрийн хаягийг тодорхой бичсэн
-
📦 Сайн чанартай (норохгүй, цоорохгүй)
❗ Эзэмшиж буй гадаад паспортоо эх хувиар нь илгээх шаардлагагүй.
🇪🇸 🇵🇹 🇲🇨 🇦🇩 Испани, Португал, Монако, Андорраас илгээх бол
Үйлчилгээний хураамжаас гадна:
-
Буцах баталгаат дугтуй
-
Хаягаа маш тодорхой бичсэн
-
Бат бөх, чанартай дугтуйг заавал хавсаргана.
⚠️ Анхааруулга
🪪 Иргэний шинэчилсэн бүртгэл
Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу:
-
16 нас
-
25 нас
-
45 нас
хүрэхдээ иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байх шаардлагатай.
📌 Зарим иргэд иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан байгааг анзаараагүйгээс шинэ гадаад паспорт хэвлэгдэхгүй, үйлчилгээ саатах тохиолдол гардаг.
Иймээс иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаагаа урьдчилан шалгахыг зөвлөж байна.
📦 Паспорт олгох
Шинээр хэвлэгдсэн гадаад паспортыг зөвхөн:
-
👤 Паспорт эзэмшигч өөрөө
-
📑 Эсвэл хуулийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчид
олгоно.
━━━━━━━━━━━━━━━━━━
🇲🇳 Ambassade de Mongolie en France
🔴 КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГ АВАХ ⤵️
📍 5 Avenue Robert Schuman
Boulogne-Billancourt, France
Boulogne-Billancourt, France
☎️ 01 46 05 28 12
━━━━━━━━━━━━━━━━━━
🏢 Консулын хэлтэс
📍 34 Rue du Château
92100 Boulogne-Billancourt
92100 Boulogne-Billancourt
☎️ +33 1 80 87 37 23
🛂 Гадаадын иргэдэд
Даваа – Баасан
09:30 – 12:30
Даваа – Баасан
09:30 – 12:30
👤 Монгол иргэдэд
Даваа – Баасан
14:00 – 17:00
Даваа – Баасан
14:00 – 17:00
━━━━━━━━━━━━━━━━━━