Буцах үнэмлэх

2026-07-02


✈️ Буцах үнэмлэх (Travel Document)
 
🇲🇳 Түр зорчиж байгаа болон хилийн чанадад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн дараах тохиолдолд Буцах үнэмлэх (Travel Document) авах боломжтой.
📌 Буцах үнэмлэх олгох үндэслэл
  • ❌ Гадаад паспортаа хаяж үрэгдүүлсэн;
  • 🚨 Эх орондоо яаралтай буцах шаардлагатай боловч шинэ гадаад паспорт захиалах хугацаа хүрэлцэхгүй байгаа;
  • 📄 Бусад үндэслэлтэй шалтгаанаар шинэ паспорт авах боломжгүй болсон.
Буцах үнэмлэх нь Монгол Улсад нэг удаа буцаж зорчих зориулалттай түр хугацааны аяллын баримт бичиг юм.

📄 Бүрдүүлэх материал
1️⃣ Өргөдөл
Элчин сайдын яамны нэр дээр гаргасан буцах үнэмлэх олгохыг хүссэн өргөдөл
2️⃣ Анкет
Буцах үнэмлэх хүсэх тухай бөглөсөн анкет
3️⃣ Нотлох баримт
Буцах үнэмлэх авах болсон үндэслэлийг нотлох баримт.
Жишээлбэл:
  • 🚓 Үндэсний гадаад паспортаа үрэгдүүлснийг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт
4️⃣ Иргэний үнэмлэх
  • 🪪 Хүчинтэй иргэний үнэмлэх
эсвэл
  • 📑 Иргэний үнэмлэх байхгүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын төв архивын лавлагаа
5️⃣ Цээж зураг
  • 📷 3.5 × 4.5 см хэмжээтэй
  • 2 хувь
6️⃣ Үйлчилгээний хураамж
💳 Буцах үнэмлэхний үйлчилгээний хураамж төлсөн баримт

⚠️ Анхаарах зүйл
✅ Буцах үнэмлэх нь Монгол Улсад буцаж ирэх зорилгоор олгогддог түр хугацааны аяллын баримт бичиг бөгөөд энгийн гадаад паспортыг орлохгүй.
━━━━━━━━━━━━━━━━━━
🇲🇳 Ambassade de Mongolie en France
🔴 КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГ АВАХ ⤵️
📍 5 Avenue Robert Schuman
Boulogne-Billancourt, France
☎️ 01 46 05 28 12
━━━━━━━━━━━━━━━━━━
🏢 Консулын хэлтэс
📍 34 Rue du Château
92100 Boulogne-Billancourt
☎️ +33 1 80 87 37 23
🛂 Гадаадын иргэдэд
Даваа – Баасан
09:30 – 12:30
👤 Монгол иргэдэд
Даваа – Баасан
14:00 – 17:00
━━━━━━━━━━━━━━━━━━