Иргэний шинэчилсэн бүртгэл, Цахим иргэний үнэмлэх

2026-06-30


🪪 Иргэний шинэчилсэн бүртгэл, Цахим иргэний үнэмлэх
 
📅 Нийтлэгдсэн: 2022-10-24
Монгол Улсын 16, 25, 45 насанд хүрсэн иргэн тухайн насанд хүрсэн өдрөөс 30 хоногийн дотор Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу иргэний шинэчилсэн бүртгэл (биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл)-д заавал хамрагдаж, иргэний цахим үнэмлэх авах шаардлагатай.
📍 Шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа иргэн өөрийн биеэр Элчин сайдын яаманд ирж хурууны хээ болон биеийн давхцахгүй өгөгдлөө өгнө.
⚠️ Анхаарна уу: 16, 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжтой.

📄 Бүрдүүлэх материал (эх хувиар)
✅ Иргэний цахим үнэмлэх
  • 16 нас хүрч анх удаа авч байгаа бол эцэг, эх эсвэл асран хамгаалагчийн иргэний цахим үнэмлэх
✅ Төрсний гэрчилгээ
  • Эх хувь байхгүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрсний бүртгэлийн лавлагаа авч, Гадаад харилцааны яамны Консулын газраар баталгаажуулан Элчин сайдын яаманд урьдчилан факсаар ирүүлсэн байна.
✅ Гадаад паспорт

ℹ️ Анхаарах зүйл
Бүртгүүлэх иргэн дараах мэдээллээ тодорхой мэдэж байх шаардлагатай.
  • Ургийн овог
  • Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаяг
  • Эхнэр/нөхрийн регистрийн дугаар
  • 16 хүртэлх насны хүүхдүүдийн регистрийн дугаар болон төрсний гэрчилгээний дугаар
📝 Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныг нотолж ИУБ-31 маягт хэвлэн гарын үсэг зуруулж, бар код бүхий бүртгэлийн тасалбар олгоно.

🔍 Бүртгэлээ шалгах
Шинэчилсэн бүртгэл хийлгэсний дараа:
🌐 Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсаар мэдээллээ шалгах боломжтой.
☎️ Мөн 1890 лавлах утсаар холбогдон:
  • Регистрийн дугаар
  • Бар код бүхий бүртгэлийн тасалбарын дугаар
оруулан бүртгэл баталгаажсан эсэхээ шалгаж болно.
⏳ Иргэний шинэчилсэн бүртгэл ойролцоогоор 30 хоногийн дотор баталгааждаг.

🪪 Цахим үнэмлэхээ хэрхэн авах вэ?
Элчин сайдын яам шинэчилсэн бүртгэлийн мэдээллийг цахимаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд илгээдэг.
Үүний дараа:
  • 💳 Монгол Улсад харьяалах Улсын бүртгэлийн байгууллагад 18,300 төгрөг (тэмдэгтийн хураамж болон цахим үнэмлэхийн төлбөр)-ийг төлнө.
  • 🏢 Цахим үнэмлэх нь таны Монгол дахь бүртгэлтэй хаягийн сум, хорооны Улсын бүртгэлийн ажилтанд хэвлэгдэн хүргэгдэнэ.
  • 👨‍👩‍👧‍👦 Монголд байгаа эцэг, эх, ах, дүү эсвэл ойрын хамаатан саднаараа дамжуулан цахим үнэмлэхээ авах боломжтой.
━━━━━━━━━━━━━━━━━━
🇲🇳 Ambassade de Mongolie en France
🔴 КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГ АВАХ ⤵️
📍 5 Avenue Robert Schuman, Boulogne-Billancourt, France
☎️ 01 46 05 28 12
━━━━━━━━━━━━━━━━━━
🏢 Консулын хэлтэс
📍 34 Rue du Château, 92100 Boulogne-Billancourt
☎️ +33 1 80 87 37 23
🛂 Гадаадын иргэдэд
📅 Даваа – Баасан
🕘 09:30 – 12:30
👤 Монгол иргэдэд
📅 Даваа – Баасан
🕑 14:00 – 17:00
━━━━━━━━━━━━━━━━━━