eMongolia систем

2023-03-01


Төрийн олон төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж олгодог  "Онлайм нетворк" https://onlime.mn/ энэхүү системд Франц, Испани, Португал Улсад оршин сууж буй монгол иргэд саадгүй нэвтрэх боломжтой боллоо.
Уг үйлчилгээнд бүртгүүлэхэд хүчинтэй иргэний үнэмлэх буюу үндэсний гадаад паспорт, суугаа орны утасны дугаартай байх шаардлагатай юм. Onlime-ийн үйлчилгээний ажилтантай холбогдон бүртгүүлж, баталгаажуулалт хийлгэн 72**-той дугаар авна.
Уг дугаараар eMongolia системд нэвтэрч, зайнаас иргэний үнэмлэх, төрсний, гэр бүлийн байдлын лавлагаа (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй) зэрэг төрийн 1500 орчим үйлчилгээ авч, арилжааны банкуудын интернэт банкны үйлчилгээнд нэгдэх давуу талтай. 
Тариф болон төлбөр төлөх аргын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй тус компанийн холбоосоор орж танилцаарай.

/Хэрэв та монголын аль нэг банкны данстай бол лайм дугаар авах шаардлагагүй, банкны дансаараа emongolia системд нэвтрэн үйлчилгээ авах боломжтой/

 https://e-mongolia.mn/home