Хүмүүнлэгийн болон бусад харилцаа
2022-10-24
Иргэд харилцан зорчих
Монгол Улсын иргэд Франц Улсад зорчихдоо Шенгений визийн журам-ыг мөрдөнө.
Франц Улсын иргэд Монгол Улсад зорчихдоо Монгол Улсын визийн журамд хамрагдана. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу тодорхой улс орны иргэдэд визийн хөнгөлөлт, цахим виз (eVisa) болон визгүй зорчих нөхцөл өөрчлөгдөж болох тул аяллын өмнө албан ёсны цахим хуудсаас мэдээлэл авахыг зөвлөж байна.
Дипломат паспорт эзэмшигчдийн тухай
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд байгуулсан "Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр" (2013 оны 10 дугаар сарын 26)-ийн дагуу дипломат паспорт эзэмшигч хоёр улсын иргэд 180 хоногийн хугацаанд 90 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй.
Монгол Улсын Өргөмжит консул
Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улсад өргөмжит консулуудтай бөгөөд тэд Монгол, Францын орон нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа
Монгол, Францын боловсролын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байна.
Хоёр улсын Засгийн газар болон их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд:
-
Францын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд;
-
France Excellence тэтгэлэг;
-
Eiffel Excellence Scholarship Programme;
-
Erasmus+ хөтөлбөр;
-
Монгол, Францын их, дээд сургуулиудын хамтарсан сургалт, судалгааны төсөл;
-
Франц хэлний сургалт, багш солилцоо
- Илгээлт 2100
зэрэг хөтөлбөрүүд тогтмол хэрэгжиж байна.
Мөн Монгол Улсын оюутан, судлаачид Францын их, дээд сургуулиудад суралцах, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж жил бүр өргөжиж байна.
Соёлын хамтын ажиллагаа
Монгол, Францын соёлын хамтын ажиллагаа олон жилийн уламжлалтай бөгөөд археологи, музей, кино урлаг, дүрслэх урлаг, хөгжим, өв соёлыг хамгаалах чиглэлээр идэвхтэй хөгжиж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд:
-
Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах төсөл;
-
Археологийн хамтарсан судалгаа;
-
Кино, дүрслэх урлагийн наадам;
-
Францын соёлын арга хэмжээ Монгол Улсад;
-
Монголын соёлын өдөрлөгүүд Франц Улсад;
-
Музейн хамтын ажиллагаа, үзэсгэлэн
тогтмол зохион байгуулагдаж байна.
2025 онд Монгол, Франц хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж, хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухаан, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх олон арга хэмжээг зохион байгуулж байна.