Монгол Улсын харьяатаас гарах
2026-07-02
Монгол Улсын харьяатаас гарах
Монгол Улсын Элчин сайдын яам нь Монгол Улсын харьяатаас гарах асуудлыг "Харьяатын тухай хууль"-ийн дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад уламжилдаг.
📌 Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгч нь доорх баримт бичгийг бүрдүүлэн Элчин сайдын яаманд өөрийн биеэр ирж өгнө.
📄 Бүрдүүлэх материал
1️⃣ Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан өргөдөл (2 хувь)
Өргөдөлд дараах мэдээллийг тусгана.
-
Харьяатаас гарах болсон шалтгаан
-
Монгол Улс болон гадаад улсад амьдарч, ажиллаж, суралцсан хугацаа
-
Аль улсын харьяат болох хүсэлтэй байгаа
-
Эцэг, эх, эхнэр (нөхөр), хүүхдийн харьяалал
-
Тэдний оршин суугаа газар, эрхэлж буй ажил
-
Хүүхэдтэй бол төрсөн огноо, газар
-
Хүүхдийн харьяаллын талаар эцэг, эхийн тохиролцоо
📌 Тавигдах шаардлага
-
Өргөдлийг "Монгол Улсын Ерөнхийлөгч танаа" гэж эхлүүлнэ.
-
Он, сар, өдөр болон оршин суугаа хаягаа бичнэ.
-
Эцэст нь овог, нэрээ бичиж гарын үсэг зурна.
-
Компьютероор бичсэн бол өөрийн гарын үсгээр баталгаажуулсан байна.
2️⃣ Гурван үеийн намтар
Үүнд:
-
Өвөг эцэг, эмэг эх
-
Эцэг, эх
-
Өөрийн болон эхнэр (нөхөр)-ийн намтар
📌 Намтрыг төрснөөс өнөөг хүртэл он дарааллаар бичиж, үнэн зөв болохыг гарын үсгээр баталгаажуулна.
-
Хөх өнгийн бэхээр
-
Гаргацтай
-
Үнэн зөв бөглөсөн байна.
4️⃣ Иргэний баримт бичиг
Нотариатаар гэрчлүүлсэн хуулбар:
-
Төрсний гэрчилгээ
-
Иргэний үнэмлэх
-
Гадаад паспорт
5️⃣ Франц Улсад хэрэглэж байгаа бичиг баримтын хуулбар
6️⃣ Гэр бүлийн байдлын баримт бичиг
-
Гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-
Хэрэв гэрлэлтээ цуцлуулсан бол эрх бүхий байгууллагын шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-
Гэрлэлтээ гадаадад бүртгүүлсэн бол баталгаат орчуулгыг хавсаргана.
7️⃣ Эцэг, эхийн зөвшөөрөл
-
Харьяатаас гарахыг зөвшөөрсөн бичгээр гаргасан зөвшөөрөл
-
Эцэг, эх хоёулаа гарын үсэг зурсан байна.
-
Гарын үсгийг нотариатаар гэрчлүүлсэн байна.
-
Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар хавсаргана.
📌 Хэрэв эцэг, эх нас барсан бол холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.
8️⃣ 16 хүртэлх насны хүүхдийн харьяалал өөрчлөх бол
-
Эцэг, эхийн нотариатаар гэрчлүүлсэн тохиролцоо
-
Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-
Хэрэв гадаад хэл дээр бол баталгаат орчуулга
9️⃣ 16–18 насны хүүхдийн харьяалал өөрчлөх бол
-
Хүүхдийн бичгээр гаргасан зөвшөөрөл
-
Нотариатаар гэрчлүүлсэн гарын үсэг
-
Иргэний үнэмлэхийн хуулбар
-
Төрсний гэрчилгээний хуулбар
-
Гадаад хэл дээр бол баталгаат орчуулга
🔟 Гадаад улсын зөвшөөрөл
Монгол Улсын харьяатаас гарсны дараа тухайн улсын харьяалал олгохыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын албан ёсны зөвшөөрөл болон баталгаат орчуулга.
1️⃣1️⃣ Өр төлбөргүй тухай тодорхойлолт
Дараах байгууллагуудаас тодорхойлолт авна.
-
Шүүх
-
Цагдаа
-
Татварын байгууллага
-
Банк
-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага
-
Төрийн сургалтын сан
1️⃣2️⃣ Амьжиргааны эх үүсвэрийн тодорхойлолт
Үүнд:
-
Ажил эрхэлдэг тухай тодорхойлолт
-
Цалин, орлогын нотолгоо
-
Тэтгэлэг олгогчийн тодорхойлолт (хэрэв хамаарах бол)
-
Баталгаат орчуулга
1️⃣3️⃣ Цээж зураг
-
3 хувь
-
4 × 6 см
1️⃣4️⃣ Нотариатын үйлчилгээ
Дээрх баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэхэд нотариатын үйлчилгээний тарифаар хураамж төлнө.
ℹ️ Шийдвэрлэх ажиллагаа
📌 Дээрх баримт бичгийг бүрэн бүрдүүлсний дараа Элчин сайдын яам таны өргөдөл болон хавсаргасан материалыг холбогдох байгууллагад уламжилж, шийдвэрлүүлэх ажиллагааг эхлүүлнэ.
❗ Жич
Монгол Улсын харьяатаас гарах, Монгол Улсын харьяат болох болон иргэний харьяаллаа сэргээхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны цахим хуудснаас авах боломжтой.
━━━━━━━━━━━━━━━━━━
🇲🇳 Ambassade de Mongolie en France
🔴 КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГ АВАХ ⤵️
📍 5 Avenue Robert Schuman,
Boulogne-Billancourt, France
Boulogne-Billancourt, France
☎️ 01 46 05 28 12
━━━━━━━━━━━━━━━━━━
🏢 Консулын хэлтэс
📍 34 Rue du Château
92100 Boulogne-BBillancourt
92100 Boulogne-BBillancourt
☎️ +33 1 80 87 37 23
🛂 Гадаадын иргэдэд:
Даваа – Баасан
09:30 – 12:30
Даваа – Баасан
09:30 – 12:30
👤 Монгол иргэдэд:
Даваа – Баасан
14:00 – 17:00
Даваа – Баасан
14:00 – 17:00
━━━━━━━━━━━━━━━━━━