images

ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ БНСУ-ЫН ХУДАЛДАА, ҮЙЛДВЭР, ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2022-09-09

230

Бүгд Найрамдах Солонгос Улс Пусан хотыг Олон улсын үзэсгэлэнгийн товчооны “Экспо2030” сонгуульд нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан БНСУ-ын Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний дэд сайд ноён Ён-жин ЖАН тэргүүтэй төлөөлөгчидтэй Парис хотноо айлчлах үеэрээ Монгол Улсыг Олон улсын үзэсгэлэнгийн товчоонд төлөөлж буй Элчин сайд У.Нямхүүтэй 9 дүгээр сарын 07-нд уулзалт хийв.
Энэхүү уулзалтаар Солонгосын тал Пусан хот “Экспо 2030” дэлхийн үзэсгэлэнг зохион байгуулах сонгуульд нэрээ дэвшүүлсэн баримт бичгээ Олон улсын үзэсгэлэнгийн товчоонд албан ёсоор өгснийг мэдээлж, Пусан нь дэд бүтэц сайн хөгжсөн, бүс нутгийн тээвэр, логистикийн зангилаа төв бөгөөд 2002 оны Азийн наадам болон 2005 оны Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын чуулган зэрэг олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулж байсан түүхтэй хот болохыг тэмдэглэв.
Мөн Пусан хот ирээдүйн үйлдвэрлэл болох хиймэл оюун ухаан, блокчэйн, сансар судлал зэргийг түлхүү хөгжүүлэх бодлогыг баримталж буй, тус хотын хүн ам ойролцоогоор 3,5 сая бөгөөд жилдээ тус хот дотоод, гадаадын 38 сая жуулчин хүлээн авч буйг мэдээлэв.
Олон улсын үзэсгэлэнгийн товчооны “Экспо2030” дэлхийн үзэсгэлэнг зохион байгуулах хотыг шалгаруулах сонгууль 2023 онд Парис хотноо болно