Пара хөнгөн атлетикын тамирчдын Гранд при тэмцээнд Монголын баг тамирчид оролцлоо
Парис хотноо VI сарын 9-10 өдрүүдэд болсон пара хөнгөн атлетикын тамирчдын Гранд при тэмцээнд баг тамирчид оролцлоо. Энэ удаа 60 орны 750 орчим тамирчид хурд хүчээ сорив.
Манай тамирчдаас бөөрөнцөг түлхэлтээр 3-р байр, зээрэнцэг шидэлтээр 4-р байранд орсноор Азийн наадмын эрх авлаа.
БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү, франц дахь монголчуудын төлөөлөл тэмцээний үеэр баг тамирчдаа дэмжлээ.