images

ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ “ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХООЛ ТЭЖЭЭЛ” ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-03-28

17

лимп, Паралимпын наадмыг эх орондоо хүлээн авагч орнууд зохион байгуулах уламжлалын дагуу Франц Улс 2025 оны 3 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Өсөлт хөгжлийн төлөөх хоол тэжээл” (Nutrition for Growth) 3 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг Парис хотноо зохион байгуулав.

Тус дээд хэмжээний уулзалт нь улс орнуудын шийдвэр гаргагчид, санхүү, хувийн хэвшил, хүмүүнлэгийн байгууллага, судлаач зэрэг олон талт оролцогчдын хоол тэжээлийн асуудлаарх бодит үүрэг амлалтыг ахиулах, тодорхой арга зам, шийдлүүдийг хөхиүлэн дэмжих, олон улсын санхүүжилтийг босгох зорилготой юм.

Энэхүү чуулга уулзалтад олон орны төр, засгийн тэргүүн, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсролын салбарын сайд нар, Европын холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, UNICEF, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн хүнсний хөтөлбөр, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд, түүнчлэн хөгжлийн тусламжийн агентлагуудын удирдлага, иргэний нийгмийн төлөөлөл өргөнөөр оролцож нярай, бага балчир наснаас буюу 0-5 насанд хоол тэжээлийн асуудлыг онцгой анхаарах нь бодлогын тэргүүн эгнээнд тавигдах, ингэснээр ирээдүйн иргэндээ оруулсан 1 ам.доллар тутмын хөрөнгө оруулалт нь 23 ам.долларын ирээдүйн үр өгөөжтэй болох, нийгэм эдийн засгийн хөгжилд чухал үр ашиг бүрдэхүйц хүний амь, амьдралыг хамгаалах үйл хэрэг гэдэгт санал нэгдэн тулгамдаж буй сорилт, хэрэгжүүлж буй арга туршлагаа хуваалцав.

Чуулга уулзалтад  Монгол Улсыг төлөөлж Элчин сайд У.Нямхүү оролцов. Манай улсын хувьд нярай, бага насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг эрс сайжруулж, эрүүл ирээдүйг хангах зорилт тавин ажиллаж буй бөгөөд нэн шаардлагатай хоол тэжээлийн үйлчилгээг эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад бүрэн хамруулах, эрүүл хооллолтын дадлыг сурталчлах, хүнсний маркетингийн зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.