images

ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ ПОРТУГАЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА, ШҮҮГЧ НОЁН ЖОСЕ ЖУАО АБРАНТЕСТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-01-21

45

Монгол Улсаас Бүгд Найрамдах Португал Улсад хавсран суугаа Элчин сайд У.Нямхүү 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тус улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, шүүгч Жосе Жуао Абрантес /José João Abrantes/-тай уулзалт хийв.

Уулзалтаар хоёр орны Үндсэн хуулийн цэцийн институт хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага судлах талаар санал солилцов.

Үндсэн хуулийн цэцийн дарга, шүүгч Жосе Жуао Абрантес Монгол, Португалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хоёр талын Үндсэн хуулийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчдийг ойрын хугацаанд хүлээн авч айлчлуулахад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд У.Нямхүү хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж мэндчилгээ дэвшүүлэв.