images

Паралимпын наадамд оролцож буй баг тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

ЭСЯ-ны мэдээ

2024-09-02

37

Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, ЮНЕСКО -ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Элчин сайд У.Нямхүү хамт олны хамт Парисын зуны Паралимпын наадамд оролцож байгаа баг тамирчдаа хүлээн авч, хүндэтгэлээ.

Элчин сайд У.Нямхүү, Монгол Улсын тамирчид паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ой тохиож байгааг дурдаад арван долоо дахь удаагийн паралимпын наадамд пауэрлифтинг, байт харваа, таеквондо, усанд сэлэлт, жүдо, хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд оролцож байна.  Манай баг тамирчид паралимпын эхний өдрүүдэд Парисын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэнд талархлаа илэрхийлэн өндөр амжилт хүсэн ерөөлөө.