images

Европын өв, соёлын өдрөөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав

ЭСЯ-ны мэдээ

2024-09-22

45

Жил бүрийн IX сарын 21, 22-нд 41 джх удаагийн Европын өв, соёлын өдрүүдээр Төрийн болон олон нийтийн, томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулдаг. Парис дахь Монгол Улсын ЭСЯ хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, улс эх орныхоо талаар 3 дахь жилдээ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулан сурталчлав.

Энэ өдрүүдэд ЭСЯ-нд Булонь-Биянкур хотоос гадна Парис болон бусад дагуул хотуудын 200 шахам иргэд зочиллоо.

Мөн Индонези, Испани, Орос, Япон, Нидерланд, Герман зэрэг олон орны иргэд монгол ахуй соёл, түүх, уламжлал, өнөөгийн хөгжлийн талаар танилцаж сонирхов.

Европын өв соёлын өдрүүд нь Европ даяар түүх, соёлын олон талт байдлын талаар сурталчлах, эрх тэгш байдлыг дэмжих, соёлын өвийг хамгаалахад чиглэдэг юм.