БНФУ-ын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүдтэй уулзлаа
Элчин сайд У.Нямхүү БНФУ-ын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Мүйэ болон бүлгийн гишүүдтэй өглөөний цай - уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр улсын Ерөнхийлөгч нарын хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажил, Сенатын найрамдлын бүлгийн гишүүдийн ирэх 9 дүгээр сард Монгол Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалын талаар санал солилцов.