images

Хамтарсан төлөвлөгөөнд гарын үесэг зурлаа

ЭСЯ-ны мэдээ

2022-11-08

263

Монголын Цөмийн энергийн комисс, Францын Атомын энергийн комиссиарат, Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ болон БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-д хоорондын 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөнд БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү, Францын Атомын энергийн комиссиаратын Ерөнхий захирал Жон-Луй Фалкони нар 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү төлөвлөгөө нь цөмийн энергийн салбар дахь хүний нөөцийн сургалтын ажиллагааг бэхжүүлэх, цөмийн энерги, цацраг идэвхт ашигт малтмалын салбарын хөгжлийн талаар мэдлэг, мэдээллийг таниулан түгээх зорилготой юм.

Уулзалтын үеэр талууд энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад нягт хамтран ажиллах эрмэлзлэлээ нотлов.