Саудын Арабын Элчин сайд, Байнгын төлөөлөгчийг хүлээн авч уулзав
БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү Саудын Арабын Элчин сайд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, эрхэмсэг гүнж хатагтай Хайфа А.Могриныг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав. Элчин сайд нар ЮНЕСКО болон ОУ-ын үзэсгэлэнгийн товчоо байгууллагын хамтын ажиллагааны талаар ярилцав.
Саудын Арабын Хаант Улс нь Дэлхийн Экспо -2030үзэсгэлэнг хүлээн авах хотын сонгуульд нэрээ дэвшүүлээд буй юм.