Гэрлэлтийн бүртгэл

2026-07-02


💍 Гэрлэлтийн бүртгэл
🇲🇳 Франц Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол Монгол Улсын Элчин сайдын яаманд гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авах боломжтой.
📌 Гэрлэх хосууд дараах баримт бичгийг бүрдүүлэн өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ.
📄 Бүрдүүлэх материал
1️⃣ Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг
2️⃣ Гэрлэх тухай өргөдөл
Гэрлэх гэж буй хоёр хүн тус бүрдээ эрэгтэй, эмэгтэй Элчин сайдын яаманд өргөдөл гаргана.
Өргөдөлд дараах мэдээллийг заавал тусгана.
  • Овог
  • Эцгийн нэр
  • Нэр
  • Төрсөн он, сар, өдөр
  • Франц Улсад оршин суугаа хаяг
  • Холбоо барих утас
  • Гарын үсэг
📌 Хэрэв гэрлэхийг хүсэгчийн аль нэг нь гадаад улсын иргэн бол:
  • Өргөдлийг англи эсвэл франц хэлээр гараар бичих
  • Монгол орчуулгыг хавсаргах шаардлагатай.
3️⃣ Иргэний үнэмлэх
  • Хүчин төгөлдөр цахим иргэний үнэмлэх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол:
  • Нотариатаар баталгаажуулсан хуулбар.
4️⃣ Эрүүл мэндийн тодорхойлолт
📑 Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу:
Оршин суугаа газрын эмнэлгээс гаргуулсан:
  • Эрүүл мэндийн тодорхойлолт
  • Баталгаат орчуулга
Мөн дараах шинжилгээний хариуг хавсаргана.
  • Арьс өнгөний өвчин
  • Дархлалын олдмол хомсдол (ХДХВ)
  • Сүрьеэ
  • Сэтгэцийн өвчин
5️⃣ Гэр бүлийн байдлын лавлагаа
Дараах баримтыг бүрдүүлнэ.
  • Өмнө нь гэрлэж байгаагүй тухай лавлагаа, эсвэл
  • Гэрлэлтээ цуцлуулсан бол нотлох лавлагаа
📍 Лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газар-аас авч, хуулбарыг хавсаргана.
Хэрэв Монгол Улсын иргэн гадаад улсын иргэнтэй гэрлэх бол тухайн улсын эрх бүхий байгууллагаас ижил төрлийн лавлагаа авсан байна.
💳 Үйлчилгээний хураамж

ℹ️ Анхаарах зүйл
✅ Гадаад хэл дээрх бүх баримт бичгийг Монгол хэл рүү албан ёсны баталгаат орчуулга хийлгэсэн байна.
✅ Элчин сайдын яам гэрлэлтийг бүртгэсний дараа ХААТР–15 маягтыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг.
✅ Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэл баталгаажих хугацаа ойролцоогоор 2–3 сар байна.
━━━━━━━━━━━━━━━━━━
Ambassade de Mongolie en France
 
🔴 КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГ АВАХ ⤵️
📍 5 Avenue Robert Schuman,
Boulogne-Billancourt, France
☎️ 01 46 05 28 12
━━━━━━━━━━━━━━━━━━
🏢 Консулын хэлтэс
📍 34 Rue du Château
92100 Boulogne-Billancourt
☎️ +33 1 80 87 37 23
🛂 Гадаадын иргэдэд:
Даваа – Баасан
09:30 – 12:30
 
👤 Монгол иргэдэд:
Даваа – Баасан
14:00 – 17:00
━━━━━━━━━━━━━━━━━━