CERTIFICAT DE COUTUME - ТАЙЛБАР, ТАТАЖ АВАХ

2025-08-19


Франц Улсын засаг захиргаа, нийгмийн халамж, шүүх болон иргэний бүртгэлийн байгууллагууд гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлэх, бүртгэл хийхдээ тухайн улсын хууль тогтоомж Францын хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор Certificat de coutume (эрх зүйн байдлын тодорхойлолт)-ыг франц хэл дээр шаардах тохиолдол гардаг.
 

📥 Тодорхойлолтуудыг татаж авах:

━━━━━━━━━━━━━━━━━━
👶 Certificat de coutume – pour naissance et filiation
📄 Татаж авах:
Ашиглах зориулалт:
Хүүхэд төрөхөд эцгийн овог, нэрээр овоглох
⚠️ (Хүүхэд төрөхөөс өмнө авах шаардлагатай.)
Францын бүртгэл дэх хүүхдийн овоглолтыг өвөөгийн нэрээс эцгийн нэрээр өөрчлөх
 
━━━━━━━━━━━━━━━━━━
💍 Certificat de coutume – pour mariage
📄 Татаж авах:
Ашиглах зориулалт:
Франц Улсад гэрлэлт бүртгүүлэх
PACS (Pacte Civil de Solidarité) буюу хамтран амьдрах гэрээ байгуулах
 
━━━━━━━━━━━━━━━━━━
📑 Certificat de coutume – État civil
📄 Татаж авах:
Ашиглах зориулалт:
Монгол, Францын иргэний бүртгэлийн тогтолцооны ялгааг тайлбарлах
Жишээлбэл:
Төрсний гэрчилгээ насан туршид нэг удаа олгогддог
Mention marginale гэсэн ойлголт Монгол Улсад байдаггүй
Иргэний бүртгэлийн лавлагаанууд тус тусдаа олгогддог
 
━━━━━━━━━━━━━━━━━━
⚠️ АНХААРАХ
📱 Цахим хувилбарыг ашиглахдаа баримт дээрх QR кодыг уншуулан Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудсан дахь эх хувьтай тулган баталгаажуулах боломжтой.
QR кодтой цахим хувилбар нь Консулын хэлтсийн тамга, гарын үсэгтэй эх хувьтай адил хүчин төгөлдөр байна.
🌐 QR кодыг уншуулахад Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц болон үндэсний хууль тогтоомжийн талаар франц хэл дээрх тайлбар бүхий хуудас нээгдэнэ.
━━━━━━━━━━━━━━━━━━
 
 
 
🇲🇳 Монгол Улсын Элчин сайдын яамФранц Улс
📅 Консулын цаг авах:
☎️ +33 1 80 87 37 23 | +33 1 46 05 28 12
📍 5 Avenue Robert Schuman, 92100 Boulogne-Billancourt