Франц Улсын Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
Элчин сайд Ц.Мөнх-Оргил Франц Улсын Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартан Бриенснтэй 2026 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр уулзав.
Уулзалтаар талууд хоёр улсын улс төр, эдийн засаг, хөдөө ахуй, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн хоёр улсын хооронд хэрэгжсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын үр дүнгээр тохирсон арга хэмжээ, хамтарсан төслүүд урагшилж байгааг тэмдэглэв.
Хамтын ажиллагааны Монгол, Францын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийг францын талаас Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартан Бриенс даргалах болсонтой холбогдуулан ээлжит хуралдааныг зохион байгуулах талаар ярилцав.