СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
Франц Улсад сүүлийн өдрүүдэд ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагчид, их сургуулийн оюутнуудын оролцсон жагсаал өргөжин, зарим хотод жагсагчид болон хууль сахиулах байгууллагын хооронд мөргөлдөөн, гал түймэр, эд хөрөнгө эвдэн сүйтгэх тохиолдол гарч байна.
2026 оны 10 дугаар сарын 5-ны байдлаар Францын 400–500 орчим лицейд хичээлийг бүрэн болон хэсэгчлэн зогсоож, Парис, Лион, Лилль, Тулуз, Бордо, Нант, Страсбург, Марсель, Ренн, Руан зэрэг хотод хөдөлгөөн үргэлжилж байна.
Оюутны байгууллагуудаас 10 дугаар сарын 6-ны Мягмар гарагт улсын хэмжээнд шинэ жагсаал зохион байгуулахаар зарласан бөгөөд Парист, Лион, Лилль, Страсбург, Тулуз, Марсель, Ренн, Бордо болон бусад хотод жагсаал, цуглаан болох төлөвтэй байна.
Үүнтэй холбогдуулан Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчиж буй Монгол Улсын иргэдэд:
• жагсаал, цуглаан, сургуулийн блок, цагдаагийн ажиллагаа явагдаж буй газар руу зорчихгүй, олон хүн цугласан хэсгээс зай барих;
• ялангуяа лицей, их сургуулийн кампусын орчим болон хотын төвийн жагсаалын маршрутаар зорчихдоо анхаарал болгоомжтой байх;
• цагдаа, орон нутгийн захиргаанаас тогтоосон цугларалт болон хөдөлгөөний хязгаарлалтыг чанд мөрдөх;
• зорчихын өмнө тухайн хотын Préfecture, нийтийн тээврийн RATP, SNCF болон орон нутгийн тээврийн байгууллагын албан ёсны мэдээллийг шалгах;
• жагсаал, мөргөлдөөнтэй газар санамсаргүй орсон тохиолдолд тухайн газраас тайван замаар нэн даруй холдож, цагдаагийн зааврыг дагах;
• онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Францын цагдаагийн 17, Европын яаралтай тусламжийн 112 дугаарт хандахыг зөвлөж байна.
Францад суралцаж буй Монгол оюутнууд өөрийн их, дээд сургуулийн албан ёсны цахим шуудан, ENT/student portal болон сургуулийн удирдлагын мэдээллийг тогтмол шалгаж, жагсаал болж буй үед кампусын орчимд шаардлагагүйгээр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны консулын +33 (0)1 80 87 37 23, шуурхай +33 (0)7 81 22 52 70 дугаараар холбогдож болно.