images

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАМТРАН АЖИЛЛАНА

ЭСЯ-ны мэдээ

2026-09-11

91

     Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр

 Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Боловсрол, ур чадварын газрын захирал Андреас Шлайхер тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, боловсролын шинэчлэлийг тогтвортой үргэлжлүүлэх, салбарын бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй уялдуулах талаар санал солилцлоо. 

Уулзалтын үеэр сайд Л.Энх-Амгалан ЭЗХАХБ-ын үнэлгээгээр төрийн болон хувийн өмчийн сургуулиудын сурагчдын гүйцэтгэлийн ялгаа буурсан нь боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад гарсан чухал ахиц болохыг тэмдэглэв. ЭЗХАХБ-ын төлөөлөгчид Монгол Улсын боловсролын тогтолцоонд цогц үнэлгээ хийх, бодлогын хэрэгжилтийг сургуулийн түвшинд үнэлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд боловсролын тогтвортой шинэчлэл, хөдөлмөрийн зах зээлийн уялдаа, ур чадварын хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын нөхцөлд нийцсэн бодлогын зөвлөмж боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцов.