images

ЮНЕСКО-ТОЙ ХИЙМЭЛ ОЮУН, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

ЭСЯ-ны мэдээ

2026-09-10

13

 

Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Парис хотноо ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан орлогч захирал Мария Габриелтай уулзав.

Уулзалтаар талууд Монгол Улсын Хиймэл оюуны үндэсний стратегийг олон улсын стандарт, ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн боловсруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Мөн ЮНЕСКО-ийн “Цахим орчинд өсөж буй хүүхэд: Дижитал эрин үеийн гэр бүлийн гарын авлага” (Growing up in a Connected World: A Family Guide for the Digital Age) бүтээлийг Монголын нөхцөлд нийцүүлэн нутагшуулж, хүүхдийг цахим орчинд аюулгүй, хариуцлагатай оролцоход нь чиглүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага болгон ашиглах талаар ярилцав.

ЮНЕСКО-ийн зүгээс эдгээр чиглэлд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.