images

Францын Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2026-07-03

156

2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү Францын Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартан Бриеснтай үдэлтийн уулзалт хийв.

Уулзалтын үеэр Элчин сайд У.Нямхүү бүрэн эрхийн хугацаанд Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Европ, гадаад хэргийн яамнаас үзүүлсэн дэмжлэг, нягт хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.

Талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд амжилттай хэрэгжсэнээр Монгол, Францын түншлэлийг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, цаашид энэхүү хамтын ажиллагаа улам өргөжин хөгжихөд итгэлтэй байгаагаа илэрхийллээ.