images

ХӨГЖМИЙН БАЯРТ ОРОЛЦЛОО

ЭСЯ-ны мэдээ

2025-06-23

33

 

Жил бүрийн VI/21нд болдог хөгжмийн баярт Монгол Улсаас Франц Улсад суугаа ЭСЯ Булонь Биянкур хотын зохион байгуулсан баярт ардын урлагаа сурталчилж оролцлоо.

Пол Белмондогийн музейд болсон тоглолтын үеэр MOONLÜS хамтлаг үндэсний язгуур урлагийн морин хуурын татлага, хөөмий, исгэрээ, хархираа зэрэг өвөрмөц төрлөө тайлбарлан үндэсний бахархалморин хуур, хөөмий, бий биелгээ нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвд бүртгэгдсэн талаар үзэгчдэд мэдээлэв. Хөгжмийн баярыг 42 дэх жилдээ Франц даяар тэмдэглэж байна.

Франц төдийгүй Европын олон орноор монгол ардынхаа язгуур урлагийг амжилттай сурталчлан тоглож буй морин хуурч Д.Мандахжаргалын оролцсон энэхүү тоглолт Пол Белмондогийн музейд болов. Тус музей нь XVIII зууны үеийн уран барилгын дурсгалд ордог бөгөөд Францын алдарт жүжигчин Жан Пол Белмондогийн эцэг, алдартай уран барималчийн уран бүтээлийг дэлгэсэн музей юм.