images

Франц оюутнуудыг хүлээн авч уулзав

ЭСЯ-ны мэдээ

2026-02-13

20

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яаманд 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Sciences Po их сургуулийн Олон улсын харилцаа, геополитикийн факультетын магистрын оюутнуудыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр гадаад харилцааны чиглэлээр мэргэшин суралцаж буй оюутнуудад Монгол Улсын гадаад бодлого, “гуравдагч хөрш”-ийн бодлого, Монгол–Францын хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, түүнчлэн Монгол Улс– ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа, мөн Парис, Мадрид хотод төвтэй олон улсын байгууллагууд болох Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (OECD), Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UN Tourism) зэрэг байгууллагатай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн Монгол Улсын түүх, соёл, уламжлал, Элчин сайдын яамны өдөр тутмын үйл ажиллагааг танилцуулж, оюутнуудын сонирхсон асуудлаар асуулт, хариулт өрнүүлэн санал солилцлоо.