images

ИСПАНИЙН ХААНТ УЛСЫН ДИПЛОМАТ АКАДЕМИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ ХИЙВ

ЭСЯ-ны мэдээ

2026-03-12

53

 

Испани Улсын Гадаад хэрэг, Европын холбоо, хамтын ажиллагааны яамны дэргэдэх Дипломат академи (Escuela Diplomática) -тай хамтын ажиллагаа хэрэгжүүлэх хүрээнд анхдугаар цахим уулзалтыг 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

▫️Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Испанийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Испани Улсын Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Албарэстай хоёр улсын Гадаад хэргийн яамд болон дипломат академиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

▫️Уг санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх хамтын ажиллагаа нь олон улсын харилцаа, хэл шинжлэл, дипломат сургалт , судалгааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох боломжийг өргөжүүлж, бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

▫️Цахим уулзалтад Монголын талаас Испанийн Хаант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Гадаад харилцааны яамны Сургалт, судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, ЭСЯ-ны II нбд Н.Хонгор, Испанийн талаас Испанийн Дипломат академийн захирал Сесилия Роблес, тус академийн зөвлөх Карлос Абелья и де Аристе́ги нар оролцож, цаашдын хамтын ажиллагааны боломж, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.