"БЯЦХАН НҮҮДЭЛЧИД LITTLE NOMADS” БАРИМТАТ КИНОГ ТОЛИЛУУЛАВ
"Lu Films”, “SWR”, "NTV & Seesaw Pictures”-ийн хамтын бүтээл болох Little Nomads буюу Бяцхан нүүдэлчид баримтат кино 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Парис хотноо зохиолчдын цуглардаг газар болох Scam -ийн кино танхимд нээлтээ хийлээ.
Энэхүү баримтат киноны нээлтийн үйл ажиллагааг кино найруулагч хатагтай Лауренс Уберсфелд болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд яам хамтран зохион байгуулав. Кино найруулагч Лауренс Уберсфелд, АРТЕ телевизийн баримтат киноны найруулагч Үте Хоффарт, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нар үг хэлснээс гадна баримтат киног сонирхогч францын киноны салбарынхан болон монгол иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож санал бодлоо хуваалцав.
Киноны дүрүүд болох хөдөө нутгийн өсвөр насны охид Батмаа, Үүргээ, Дулмаа нарын хүсэл мөрөөдөл, санаа бодлоор монголын нүүдэлчдийн өвөрмөц ахуй соёл нь хотжилт, даяаршлын нөхцөлд хэрхэн дасан зохицон хөгжиж байгааг харуулснаараа онцлог юм.
... Батмаа 17 настай, эмч болохыг мөрөөддөг охин мөрөөдлөө биелүүлэхийн тулд Улаанбаатар хот руу явж, урьд өмнө нь мэддэг байсан бүхнээс өөр цахим технологи, нийгмийн сүлжээ зэрэг өнөөгийн нийгэм хэрхэн хурдтай хувьсан өөрчлөгдөж буйг харна. Батмаа болон түүний ээж, дүү нар, эмээ гэсэн монголын орчин цагийн эмэгтэйчүүдийн дөрвөн үеийн санаа бодлыг киноны уран бүтээлчид нээн үзүүлснийг францын үзэгч олон өндрөөр үнэлэн хүлээн авлаа.
Киноны нээлтэд хүрэлцэн ирсэн зочдыг "Sukhi Asia" монгол хоолны газрын үндэснийхээ хоол, цайгаар дайлсан нь Монголд очсон мэт сэтгэгдэл төрүүлж сайхан байсныг үзэгчид сйашаан талархаж байлаа.