images

Язгуур урлагийн тоглолт зохин байгуулав

ЭСЯ-ны мэдээ

2026-03-04

9

Монгол Улсаас Франц Улс суугаа Элчин сайдын яам, ЮНЕСКО-гийн дэргэдэх  Байнгын төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн итгэмжит “Routes Nomades” холбоотой хамтран Монголын язгуур соёлын биет бус өвийг сурталчлах тоглолтыг 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ЭСЯ-нд зохион байгууллаа.

 

Тоглолтыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүн орнуудын Элчин сайд нар, Байнгын төлөөлөгчид болон соёл урлагийн салбарын хүндэт зочид үзэж сонирхлоо.

 

Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү тоглолтыг нээж үг хэлэхдээ Монгол Улс Дэлхийн өвийн хорооны шинээр сонгогдсон гишүүний хувьд тус хорооны үйл ажиллагаанд шинжлэх ухаанд суурилсан, бодит судалгаа, нотолгоонд тулгуурласан байх зарчмыг баримталж буйгаа онцлон тэмдэглээд дэлхийн байгалийн болон соёлын хосгүй үнэт өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилгын төлөө хорооны гишүүн улс орнуудтай нягт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

 

Энэхүү тоглолтод ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн морин хуур, уртын дуу болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан лимбэний битүү амьсгааны техникийн дээжээс уртын дууч Х.Эрдэнэцэцэг, морин хуурч Н.Хулан, лимбэч О.Эрхэс нар сурталчлан танилцуулав.

Морин хуурын аялгуу, уртын дууны шуранхай, лимбэний битүү амьсгааны өндөр ур чадварыг /техник/ мэргэжлийн уран бүтээлчид ийнхүү толилуулсанд хүрэлцэн ирсэн орнуудын элчин сайд нар, зочид талархлаа илэрхийлэн Монголын язгуур урлаг нь хүн төрөлхтний оюуны соёлын салшгүй хэсэг бөгөөд байгаль дэлхий, нүүдэлчин ахуйн гүн гүнзгий хэлхээ холбоог илэрхийлдэг болохыг өндрөөр үнэлэв.