Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг Андоррын Гадаад хэргийн сайд хатагтай Мариа Убах Фонтод мэндчилгээ дэвшүүллээ
Гадаад Харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг Андоррын Хант Улсын Үндэсний баярыг тохиолдуулан тус улсын Гадаад хэргийн сайд хатагтай Мариа Убах Фонтод IX сарын 8-ны өдөр мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд, “Манай хоёр орны харилцаа , хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, бодит үр дүнд хүргэхийг бид эрмэлздэг. Бидний хамтын хүчин чармайлт дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна” хэмээн тэмдэглэсэн байна.