Зохиолч, зурагчин, судлаач Сардар Хамидыг хүлээн авч уулзав
БНФУ-д суугаа Элчин сайд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү францын кино найруулагч, зохиолч, зурагчин, судлаач Сардар Хамидыг 9-р сарын 5-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзан түүний Монгол Улсад хэрэгжүүлж буй байгаль хамгаалах чиглэлийн ажлын талаар санал солилцов.
Сардар Хамид нь "Le cavalier mongol", "Devenir un homme", "Tracking the white reindeer", "Man's first friend" зэрэг баримтат кинонуудыг найруулсан. Сүүлийн хоёр жил гаруйн туршид Хөвсгөл аймгийн байгаль хамаалагч нартай хамтран байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж баримтат кино бүтээл туурвиж байгаа аж.