images

ЦӨМИЙН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭЖ БУЙ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2022-07-01

213

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү 6 дугаар сарын 29-ний өдөр цөмийн энергийн салбарт мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэдэг Францын тэргүүлэгч их, дээд сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзав. Элчин сайд У.Нямхүү Монгол, Францын цөмийн салбарын хамтын ажиллагааны талаар болон цөмийн салбарын боловсон хүчнийг хэрхэн бэлтгэж байгаа, манай улсын их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн талаар танилцуулга хийв.

Цаашид Монгол, Францын Засгийн газраас олгож буй тэтгэлэгт хөтөлбөрт цөмийн салбарын оюутнуудыг хамруулах, Монгол Улсын Цөмийн энергийн комисс, МУИС, ШУТИС зэрэг холбогдох байгууллагуудтай боловсон хүчин бэлтгэх, сургалт хөтөлбөр боловсруулах, оюутан дадлагажигч солилцох хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо.