АРГУСАН ХАМТЛАГ ХӨГЖМИЙН БАЯРТ ОРОЛЦЛОО
Жил бүрийн VI/21нд болдог хөгжмийн баярт Монгол Улсаас Франц Улсад суугаа ЭСЯ Булонь Биянкур хоттой хамтран ардын урлагаа сурталчилж Аргусан хамтлагийн тоглолтоор оролцлоо.
Пол Белмондо-гийн музейд болсон тоглолтын үеэр Аргусан хамтлаг үндэсний язгуур урлагийн морин хуурын татлага, хөөмий, исгэрээ, хархираа, ардын бий биелгээг тайлбарлан сонирхууллаа. Мөн манай үндэсний бахархал морин хуур, хөөмий, бий биелгээ ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн талаар товч мэдээлэв. Хөгжмийн баярыг 40 дэх жилдээ Франц даяар тэмдэглэж байна.
Аргусан хамтлагийн тоглосон Пол Белмондо -гийн музей XVIII зууны үеийн уран барилгын дурсгалд ордог.
Францын суут жүжигчин Жан Пол Белмондо-гийн эцэг, алдартай уран барималчийн уран бүтээлийг дэлгэсэн музей байрладаг юм.