images

МУИС-ийн Хууль зүйн сургуулийнхан Францын их сургуулиудтай хамтран ажиллана

ЭСЯ-ны мэдээ

2022-12-01

319

Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Улаанбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг 11 дүгээр сарын 30-ны өдөр Патеон-Ассас их сургууль /Парис-2/-ийн дэд Ерөнхийлөгч хатагтай Эммануэл Чеврү хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хатагтай Э.Чэврү МУИС-тай хууль зүйн салбарт төдийгүй улс төр, нийгэм, эдийн засаг, сэтгүүл зүй судлалын сургалт хөтөлбөрийн өргөн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахад бэлэн буйгаа илэрхийллээ.

 

Мөн өдрийн үдээс хойш МУИС-ын Хууль зүйн сургуулийн төлөөлөгчид Сорбоны Хууль зүйн сургуулийн /Парис-1/ Гадаад харилцааны газрын дарга, профессор Мустафа Меккитэй уулзаж гадаад хамтын ажиллагаа, хичээлийн хөтөлбөр, зайн сургалтын талаар харилцан санал, туршлага хуваалцлаа. Профессор М.Мекки цаашид МУИС-ын Хууль зүйн сургуультай олон улсын хамтарсан хурал зохион байгуулах, цахим уулзалт хйих, эрдэм шинжилгээний нийтлэл, судалгааны ажилд хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын ууган их сургууль болох МУИС, Франц Улсын нэр хүндтэй их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгоход анхаарч дэмжин ажиллахаа нотлов.