ОЛОН УЛСЫН ЦАЙНЫ ӨДРИЙГ UNESCO-Д ТЭМДЭГЛЭВ
Олон улсын цайны өдөр TeaDay -ийг жл бүр тэмдэглэхээр Нэгдсэн Үндэсний Байгууллага 2019 онд баталсан. ЮНЕСКО-ийн дэргэдэх Хамт олны нийгэмлэгээс санаачлан гишүүн орнуудын оролцоотойгоор цайны өдрийг ЮНЕСКО-ийн төв байранд тэмдэглэдэг уламжлал тогтоод буй.
Нэгдсэн Үндэстний Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас энэхүү өдрийг олон улсад тэмдэглэх үйл явцыг удирдан чиглүүлэхийг даалгасан бөгөөд уг өдрөөр цайны үүх түүх хийгээд түүний соёлын болон эдийн засгийн ач холбогдлыг ойлгуулан таниулах ажлыг хийхийг уриалдаг. Цайны соёл, түүх болон цайгаар дамжуулан гэр бүл, нийгэм, хамт олон, улс орнууд хэрхэн ойлголцож илүү энх амгалан дэлхийг бүтээхэд хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэх зорилготой юм.
ЮНЕСКО-ийн төв байранд 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан Олон улсын цайны өдрийг тэмдэглэх арга хэмжээнд Шри Ланка, Япон, Узбекистан, Казахстан, Киргизстан, Перу, Хятад, Узбекситан, Турк, Азербайжан, Монгол, Вьетнам, Морокко, Кени зэрэг улсууд цайны соёл, зан заншлаа танилцуулж оролцов.
Манай улс гурав дахь жилдээ монгол цай, идээ ундааны соёлыг танилцуулж энэхүү арга хэмжээнд оролцов.