images

Үндэсний Ассамблейн танхим дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн даргыг хүлээн авч уулзав

ЭСЯ-ны мэдээ

2025-03-03

70

Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн Франц - Монголын найрамдлын бүлэг 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр шинэчлэгдэн байгуулагдаж, бүлгийн даргаар Францын 6 дугаар тойрог Мөртэ-э-Моселле / Meurthe-et-Moselle/ хотоос сонгогдсон ноён Антони Булонь /Anthony Boulogne/ томилогдсон юм.

Элчин сайд У.Нямхүү 2 дугаар сарын 26-нд Үндэсний Ассамблейн танхим дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Антони Булонийг ЭСЯ-ндаа урьж, Монгол, Францын харилцаа, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, дэд бүтэц, иргэний хамгаалал, байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцахын зэрэгцээ энэ онд тохиож буй Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохилдуулан явцдаа буй гэрээ хэлэлцээрүүдийг эцэслэн байгуулахад анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Үндэсний Ассамблейн гишүүн Антони Булонь Франц, Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж шинэ шатанд хүргэхэд өөрийн зүгээс бололцоот бүхий л дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлээд Монгол Улсад энэ онд айлчлах эрмэлзлэлээ нотлов.