БНФУ-ын Ерөнхийлөгчийн дипломат зөвлөхтэй уулзав
БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү 2 дугаар сарын 27-ны өдөр БНФУ-ын Ерөнхийлөгчийн Ази, далайн орнуудын асуудал хариуцсан дипломат зөвлөх Валид Фүктэй Элизейн ордонд уулзалт хийж, Монгол, Францын харилцаа хамтын ажиллагаа, ялангуяа хоёр талын Төрийн тэргүүн нарын 2023 онд харилцан хэрэгжүүлсэн Төрийн айлчлалуудын үеэр харилцан тохиролцсон ажлуудын хэрэгжилт, ирэх 3 дугаар сард зохион байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан Ажлын хэсгийн хуралдааны бэлтгэл болон энэ онд тохиож буй Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцов.