images

Өргөмжит консулд Экзекватурыг гардууллаа

ЭСЯ-ны мэдээ

2025-02-28

55

Элчин сайд У.Нямхүү 2025 оны 2-р сарын 28-ны өдөр БНФУ-ын Страсбург хотноо суух Өргөмжит консул Fabien Hincker-т Экзекватурыг нь гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв.

Уулзалтын үеэр Монгол, Францын хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Страсбург хотноо Өргөмжит консулын газрын нээлтийг зохион байгуулах, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.