ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ ПОРТУГАЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИ, ДАЛАЙН ОРНУУДЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ВИТОР МАРСЕЛИНОТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Португал Улсад хавсран суугаа Элчин сайд У.Нямхүү 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Лисбон хотноо ажиллав
Элчин сайд У.Нямхүү Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад хэргийн яамны Ази, далайн орнуудын газрын захирал Витор Марселинотай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх боломжууд, байгуулсан гэрээ хэлэлцээрийг соёрхон батлах явц, олон талт хамтын ажиллагаа, олон улсын нөхцөл байдлын талаар харилцан санал мэдээлэл солилцов.
Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбооны гишүүн, Бүгд Найрамдах Португал Улстай хамтын ажиллагааг бүхий л салбарт идэвхжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ нотолж төрийн байгууллага, тухайлбал Үндсэн хуулийн институт хоорондын хамтын ажиллагааг тогтоох зорилтын хүрээнд талууд идэвхтэй ажиллаж байгааг онцлов.