БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ИСПАНИЙН САН-СЕБАСТИАН ХОТНОО ТЭМДЭГЛЭВ
Элчин сайд У.Нямхүү Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн баярыг тохиолдуулан 2024 оны 11-р сарын 26-ны өдөр хавсран суугаа Испанийн Хаант Улсын Сан Себастиан хотод ажиллаж, тус хотод оршин сууж буй иргэдтэйгээ ойн баярыг хуваалцан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа.
үлээн авалтын зохион байгуулалтад Баск мужид оршин суугаа монгол иргэдийн АСИМОН холбоо дэмжлэг үзүүлсэн бөгөөд уг арга хэмжээнд тус хотод оршин суугаа иргэдийн төлөөлөл 80 гаран, 10 хүүхэд оролцов. Хөтөлбөрийн хүрээнд Элчин сайд У.Нямхүү нээн, консул А.Ганхэт ЭСЯ-наас иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч танилцуулсны зэрэгцээ С.Нарангарав, О.Мөнхжин, Н.Ундрах, Х.Эрдэнэбат, П.Баянмөнх нар урлагийн хөтөлбөр толилууллаа.
“Улс тунхагласны баяр” сэдэвт багачуудад зориулсан гар зургийн уралдаанд 6 бүтээл ирснээс Т.Есүгэн охин түрүүлэв.
Арга хэмжээний үеэр Элчин сайд тус хотод үйл ажиллагаа явуулж буй иргэдийн сайн дурын нэгдлийн “АСИМОН” холбоо, Европ дахь Шагайн холбооны ИСХ дахь салбар зөвлөл болон иргэдийнхээ санаачлага, байр байдалтай танилцан, санал солилцох завшаан гарав.
Мөн Элчин сайд У.Нямхүү Сан Себастиан хотод ажиллах үеэрээ тус хотын Засаг дарга ноён Энэко Гоиатай уулзалт хийн, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцохын зэрэгцээ тус хот дахь монгол иргэд, холбоодын үйл ажиллагаанд захиргааны чиглэлээр үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг хүслээ.