images

ЭЛЧИН САЙД У.НЯМХҮҮ ИСПАНИЙН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ЕВРОПЫН ХОЛБОО, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЯАМНЫ ХОЙД АМЕРИК, ЗҮҮН ЕВРОП, АЗИ НОМХОН ДАЛАЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ КАРЛОС МОРЕНО БЛАНКОТОЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2024-11-11

86

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү 2024 оны 11 дугаар сарын 6-ны өдөр Испани Улсад ажиллав.

Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын холбоо, Хамтын ажиллагааны яамны Хойд Америк, Зүүн Европ, Ази номхон далайн орнуудын газрын захирал Карлос Морено Бланкотой уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, гэрээ хэлэлцээр болон олон улсын нөхцөл байдлын талаар санал мэдээлэл солилцов.

Уулзалтын үеэр Испанийн Валенсиа мужид тохиолдсон байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын У.Хүрэлсүхээс эмгэнэл илэрхийлсэн захидлыг гардуулав.

Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбооны гишүүн, Испанийн Хаант Улстай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх хөгжүүлэх эрмэлзлээ талууд илэрхийлж, нотлов.

Мөн тус өдөр Элчин сайд У.Нямхүү Испанийн Дипломат академид зочилж, үерийн гамшгийн улмаас олон зуун хүний амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.