images

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Олон улсын Паралимпын хорооны Ерөнхийлөгчтэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-08-30

34

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин 8 дугаар сарын 30-ны өдөр Олон улсын Паралимпын хорооны Ерөнхийлөгч Эндрю Парсонтой уулзлаа.

Уулзалтаар, тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, тэгш бус байдлыг бууруулах, олон улсын уралдаан, тэмцээнд тамирчдыг бэлтгэх, бэлтгэл сургуулилтын заал, техникийн асуудлаар зөвлөгөө авах, хүртээмжийг нэмэгдүүлэх, спортоор хичээллэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцон ярилцлав. Ерөнхийлөгч Эндрю Парсон Монгол Улсад айлчлахаар боллоо.