images

"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ 2100" ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД ФРАНЦАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

ЭСЯ-ны мэдээ

2024-09-11

43

Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Илгээлт 2100" хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсад суралцах 7 оюутан өнөөдөр Парис хотноо хүрэлцэн ирлээ. Эдгээр оюутнууд Францын Лө Манс хотноо бэлтгэл ангидаа суралцан ирэх жилээс мэргэжлийн ангидаа суралцах юм.
Илгээлтийн эзэд болох шинэ оюутан С.Болорбаяр, Ж.Даваажаргал, Г.Лхамсүрэн, Д.Номин, Г.Номинжин, Т.Нандин-Эрдэнэ, Ч.Хосгэрэл нартаа Франц улсад тавтай морилохыг хүсч Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүүгийн мэндчилгээг уламжлан Консулын хэлтсийн дарга М.Батсайхан, 2 дугаар нарийн бичгийн дарга А.Ганхэт нар оюутныг угтан авлаа.
 Дашрамд дурдахад, 2023-2024 оны хичээлийн жил Илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд 13 оюутан суралцаж, бакалаврын ангидаа энэ хичээлийн жилээс үргэлжлүүлэн суралцаж байгаа билээ.