images

ЮНЕСКО “Change the Game” сэдэвт түншүүдийн болон Спортын сайд нарын форум зохион байгуулж байна

ЭСЯ-ны мэдээ

2024-07-23

204

Парис 2024 зуны Олимп, паралимпыг тохиолдуулан ЮНЕСКО-оос “Change the Game” сэдэвт түншүүдийн болон Спортын сайд нарын форумыг 7 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Спорт, боловсрол, тэгш хүртээмжийн асуудлаарх Засгийн газрын төлөөллүүд, спортын мэргэжилтнүүд, багш сурган хүмүүжүүлэгч, иргэний нийгмийн төлөөлөл, бодлого шийдвэр гаргагчдыг нэг дор цуглуулж спортоор дамжуулан нийгэмд өөрчлөлт хийхэд хөрөнгө оруулахыг уриалахын сацуу илүү тогтвортой, эрх тэгш спортын өв уламжлалыг тогтоохын төлөө ажиллахыг уриалж байна.

ЮНЕСКО нь бүх насны хүмүүс, олон нийтэд хүрч нийгмийг хувирган өөрчлөхөд спорт, түүний чадамжийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрдөг. Спортоор дамжуулан оюун санааг өөрчлөх, хүрээлэн буй орчин болон нийгмийн үйл явцыг хөгжүүлэх, оролцоог дэмжих, жендэрийн тэгш байдлыг хадгалахад хувь нэмэр болох учиртай. Эдгээр өөрчлөлт нөлөөг бий болгох нь ЮНЕСКО-ийн мандатын хүрээний чухал асуудал юм. Спортын нийгэм дэх нөлөөг бэхжүүлэхэд Засгийн газруудын үүрэг амлалт чухал болохыг оролцогчид онцолж байна. Энэхүү хоёр өдрийн хурлын үр дүнг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Парис хотноо болох улс орнуудын Төрийн тэргүүн нарын Дээд хэмжээний чуулга уулзалтад илтгэх юм.

Манай улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.