images

НААДАМД БАЙР ЭЗЭЛСЭН ШАГНАЛ ГАРДУУЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2022-10-25

313

Монгол Улсын Засгийн газраас баталсан Дэлхийн Монголчууд-II" цогц арга хэмжээний хүрээнд хилийн чанад дахь иргэд, монголчуудын холбоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүулэх, соёл, урлаг, спорт, эрдэм шинжилгээний арга хэмжээг хамтран зохион байгуулна" гэсэн зорилтын хүрээнд ЮНЕСКО -ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол үндэсний баяр наадмыг олон улсад сурталчлах, түүх соёл, өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Хилийн чанад дахь Монголчуудын  дунд "Миний Монгол наадам-2022” уралдаант шалгаруулалтыг зохион байгуулсан билээ.

Энэхүү уралдаанд Франц улсад ажиллаж амьдарч буй монголчууд, Шагайн холбоо, “Үүрдийн Монгол” ТББ болон 1252 оны орчим Их Монгол Улс руу аялж байсан Гийом дө Рубрукын нэрээр нэрлэгдсэн Рубрук хотын Засаг даргын тамгын газар, Гийом дө Рубрук нийгэмлэг тус тус хамтран зохион байгуулсан баяр наадам хоёрдугаар байр эзэлж өргөмжлөл, цомоор шагнуулсан юм.

Шагналыг БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү наадмыг зохион байгуулахад идэвх санаачлагатай оролцсон “Үүрдийн Монгол” /L'association Mongolie Eternelle/ төрийн бус байгууллагын тэргүүн Б.Эрдэнэхуягт бусад зохион байгуулагчдыг төлөөлүүлэн гардуулан өглөө.