images

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ СУДЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ПАРИС ХОТНОО АЖИЛЛАВ

Actualités

2023-11-21

386

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж, Г.Мөнхцэцэг, А.Адьяасүрэн, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Чимидсүрэн нарын төлөөлөгчид Парис хотноо Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын Засаглалын газар болон Францын Эдийн засаг, санхүү, цахим болон аж үйлдвэрийн бие даасан байдлын яамны Дэд бүтцийн санхүүжилтийг дэмжих газрын удирдлагатай энэ сарын 20-ны өдөр Парис хотноо тус тус уулзалт хийж төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээрх ЭЗХХАБ-ын гишүүн орнууд болон Франц Улсын туршлагын талаар, мөн Монгол Улсын энэ чиглэлд баримталж буй бодлого, эрх зүйн орчны талаар мэдээлж санал солилцлоо.