images

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ, ПАРИС НАНТЕРРИЙН ИХ СУРГУУЛЬ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-11-15

486

Монгол Улсын Их Сургуулийн захирал, профессор Д.Бадарч тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсын Парис Нантеррийн их сургуульд 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зочилж хоёр сургуулийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, санамж бичигт гарын үсэг зурлаа.

 Баримт бичигт Парис Нантеррийн Их Сургуулийг төлөөлж тус сургуулийн ерөнхийлөгч ноён Филип Гервэйс Ламбони, Монгол Улсын Их Сургуулийг төлөөлж тус сургуулийн захирал Д.Бадарч нар гарын үсэг зурав. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Франц Улсад суугаа Онц багөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Монгол Улсын Их Сургуулийн Археологийн хүрээлэнгийн захирал проф. Д.Төрбат, Парис Нантеррийн Их Сургуулийн Гадаад харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Сони Лехман Фриш, тус сургуулийн багш, профессор Мари Фабру болон Түүх, газарзүйн факультетийн холбогдох багш, профессорууд, Элчин сайдын яамны төлөөлөл мөн байлцав.  

 Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр сургуулийн хооронд нийгэм, байгаль, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын судалгаа шинжилгээ, оюутан солилцоог дэмжих төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх юм. Парис Нантеррийн сургууль нь хууль эрх зүй, хүмүүнлэг, улс төр, нийгэм, байгалийн шинжлэх ухаан, эдийн засгийн салбарт Францад тэргүүлэгч судалгааны сургууль юм.

Монгол Улсын Их Сургуультай нийгэм, хүмүүнлэг, археологийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн ба судалгаа шинжилгээний хүрээгээ өргөжүүлэх зорилготой болно.