images

SIAL-2022 олон улсын хүнсний үзэсгэлэнд монголын төлөөлөгчид оролцож байна

ЭСЯ-ны мэдээ

2022-10-24

283

БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү Парис хотноо 2022 оны 10 дугаар сарын 15-19 өдрүүдэд болж буй олон улсын хүнсний “SIAL-2022 » /Salon international de l'alimentation/ үзэсгэлэнд оролцож буй "Түмэн травел" компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар тус үзэсгэлэнд оролцсон талаар болон Монгол-Францын хөдөө аж ахуй, хүнсний салбарын харилцаа, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл, санал солилцлоо.
Энэ жилийн SIAL үзэсгэлэнд дэлхийн 7 мянга гаруй хүнс үйлдвэрлэгчид оролцож байгаагаас азийн орнууд түлхүү өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна.