Дрө /Dreux/ хотын уламжлалт баярт оролцов
Францын Дрө /Dreux/ хотод болдог олон үндэстний 843 дахь удаагийн баярын /843ème fête de la Saint-Denis/ нээлтэд Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү уригдан оролцлоо.
Элчин сайд У.Нямхүү энэхүү уламжлалт баяртаа Монголын төлөөлөл, төрийн буё байгууллагуудыг ийг урьж ощролцуулсанд талархан, Монгол, Францын аймаг, муж орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оныг Монголд зочлох жилээр зарласныг баярт оролцогсдод мэдээллээ. Энэ жилийн баярт “Үүрдийн Монгол” ТББ монгол гэр, монгол соёл ахуйгаа танилцуулан оролцож байна.
Мөн саяхан 9 дүгээр сард Францад болсон Монголын Соёлын өдрүүдийн хүрээнд “Нүүдэлчдийн домог” тоглолтыг тус хотын иргэдэд толилуулсан билээ.