images

ЭНЭТХЭГ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-07-06

265

БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү 7 дугаар сарын 5-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч ноён Вишал Шармаг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд хоёр улсын түүх, соёлын өргөн дэлгэр харилцаа, хамтын ажиллагааны тухай болон UNESCO -д бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалт, соёлын чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, санаачлагууд, олон талт хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтад Энэтхэгийн Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх хатагтай С.Соумъяа, тус ЭСЯ-ны зөвлөх С.Уянга нар байлцав.