images

ЮНЕСКО-ИЙН СОЁЛЫН БОДЛОГО, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ МЕКСИКТ БОЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2022-10-24

306

2022 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ЮНЕСКО-ийн Соёлын бодлого, тогтвортой хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалт буюу МОНДИАКУЛЬТ Мехсик улсын Мехико хотноо болов.

Өндөр дээд хэмжээний хурлын зорилго нь төрийн бодлого дахь соёлын асуудлууд, соёлын бүтээлч эдийн засгийн ирээдүй, соёлын өвийн цар хүрээ, хямралын үеийн соёл, хөрвөх чадвар бүхий соёл, соёлын дипломат үйл ажиллагаа, энхтайвны төлөөх соёлын асуудлыг хөндөж хэлэлцэх байв. Цар тахлын дараах соёлын салбарт тулгамдаж буй хүндрэлүүдийг давах туулах, соёлын ач холбогдлыг олон нийтийн сайн сайхны төлөө байх, хөрвөх чадвартай хэрэгсэл болгох, тогтвортой, нэгдэл нягтралтай байхад зориулахын төлөө чиглэж, шинэчлэгдэж буй соёлын бодлого, хямралын нөхцөл дэх өв ба соёлын олон төрөл зүйл, тогтвортой хөгжлийн төлөөх соёл, бүтээлч эдийн засгийн ирээдүй гэсэн үндсэн сэдвүүдээр хэлэлцэж гаруй тусгай арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Тус хуралд 2500 гаруй төлөөлөгч, 110 орчим соёлын сайд, дэд сайд, 15 ЮНЕСКО-ийн тэнхимүүд, 30 гаруй засгийн газар хоорондын байгууллага, 90 гаруй төрийн бус байгууллага, 12 хүрээлэн, 25 бүтээлч хотуудын төлөөллүүд оролцлоо.

Монгол Улсыг төлөөлж Соёлын сайд Ч.Номин оролцож буй бөгөөд хурлын үеэр ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулейтэй уулзаж, Монгол Улс, ЮНЕСКО хоорондын харилцаа, соёлын асуудлаар санал солилцсон байна.